
НҮБ-ын шадар суурин төлөөлөгч Аяако Кайно тэргүүтэй ажлын баг Ховд аймагт ажиллав.
Тус багийнхан энэ удаа хүүхдэд үзүүлж буй боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээл, хүүхэд хамгаалал зэрэг нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж, хүүхдийн эрхийн хэрэгжилтэд тулгарч буй бэрхшээл, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар мэдээлэл солилцох зорилготой ажиллажээ.
Шадар суурин төлөөлөгч Аяако Кайно тэргүүтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав болон бусад албаны төлөөлөл хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр орон нутагт тулгамдаж буй хэд хэдэн асуудлыг танилцуулж хамтран ажиллах санал тавив. Тодруулбал, ургийн гажиг тодорхойлох, нярайн эрт илрүүлгийн, үзлэг оношилгооны тоног төхөөрөмж, бага насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх, сургууль, цэцэрлэгийн гадна, дотно орчны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламж сайжруулах зэрэг хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхэд хамтарч ажиллахыг хүслээ гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.



0 cэтгэгдэлтэй