Товчхон
               

ЭЕШ өгөх сурагчдад зориулсан 10 хичээлийн 50 видео контент гаргажээ

               
2022-05-05 0
Зургийн эх сурвалж: MPA

Монгол Улсын Их сургууль 80 жилийн ойн хүрээндээ Боловсролын Үнэлгээний Төвтэй хамтран, бэлтгэсэн ЭЕШ өгөх сурагчдад зориулсан видео контентын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. 

ЭЕШ өгөх сурагчдад зориулсан энэхүү зөвлөмжийн хүрээнд 10 хичээл тус бүрээр таван видео хичээл цацагдах бөгөөд 15-20 минутын үргэлжлэх хугацаатай. Контентууд Боловсролын Үнэлгээний Төвөөс гаргасан, сурагчдын хамгийн их алдаж байгаа сэдвийн судалгаанд үндэслэн хийгдсэн. Агуулгын хувьд МУИС-ийн ЭЕШ-ыг бэлтгэх талаар туршлагатай багш нар БҮТ-ийн холбогдох чиглэлийн мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж хийсэн” гэдгийг нээлтийн үеэр МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн эрхлэгч С.Отгонцэцэг онцоллоо.ЭЕШ өгөх сурагчдад зориулсан 10 хичээлийн 50 контентыг МУИС болон Боловсролын Үнэлгээний төвийн фэйсбүүк дэх хуудас болон youtube хуудсаас үзэх боломжтой.

Мэргэжлээ сонгох алхам: 

  1. Сонирхол, чадварт суурилан мэргэжлийн шинжилгээ тодорхойлох
  2. Зонхилох мэргэжлийн хэв шинжид тохирох мэргэжлүүдийг тодорхойлох
  3. 30-аас доошгүй мэргэжлийг нарийвчлан судлах
  4. Өөрт тохирох эсэх талаар дүгнэлт гаргах
  5. Мэргэжлээ 3-аас доошгүй хувилбартай сонгох

Холбоотой мэдээ