“Tesla” компанийн нийлүүлэлт шинэ дээд үзүүлэлтэд хүрэв

               
2022-01-03 0

2021 онд “Tesla” компани хэрэглэгчдэдээ 2020 оны өмнөх дээд үзүүлэлтээс бараг хоёр дахин их буюу 936 172 цахилгаан машин нийлүүллээ гэж тус компани ням гарагт мэдээлэв. 2020 онд “Tesla” компани хэрэглэгчдэд 499 647 машин нийлүүлж байжээ.

Компанийн мэдээлэлд дурдснаар, нийлүүлэлтийн хэмжээ 87 хувиар өссөн байна. Ингэхдээ 2021 оны сүүлийн улиралд 308 600 цахилгаан автомашиныг хэрэглэгчдэд хүлээлгэн өгсөн бөгөөд энэ нийт дүнгийн гуравны нэг орчим буюу 30 орчим хувьтай тэнцэж байгаа юм.

Ингэснээр тус компани нь жилд (930 422 ширхэг) үйлдвэрлэснээс илүү олон машин худалдаж чадсан байна. 2021 оны аравдугаар сард “Tesla”-гийн зах зээлийн үнэлгээ анх удаа 1 их наяд ам.доллар давсан байна.

Холбоотой мэдээ