ЗТХЯ: Тусгай зөвшөөрөл олгох зарим шаардлагыг буурууллаа

               
2022-05-06 0

Коронавируст цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, иргэдийн ажил, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Авто зам, замын байгууламжийн техник-эдийн засгийн үнэлгээ, зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, техник технологийн хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын тусгай зөвшөөрөл олгох журам”-ын ажлын нөхцөл, шаардлагыг тодорхой хугацаанд бууруулж мөрдөх шийдвэрийг Зам, тээврийн хөгжлийн сайдын  тушаалаар гаргасан.

Тус журмын шинэчлэлт 2022 оны 12 дугаар 31-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.

-Зөвшөөрөл авахад шаардагдах мэргэжлийн инженер, тенхикийн ажилчдын харьцуулсан тоо

АжилбарТавигдах шаардлага2021.06.302022.03.25
Техник-эдийн засгийн үндэслэл боловсруулахАль нэг авто замын инженер нь мэргэжлээрээ 10-аас доошгүй жилийн ажлын туршлагатай бөгөөд түүний 8 жил нь тухайн чиглэлийн ажил гүйцэтгэсэн байх, Зөвлөх зэрэгтэй байх шаардлагатай.Авто замын инженер-2 Авто замын инженер-1 
Техник-эдийн засгийн үндэслэл боловсруулахТухайн мэргэжлээрээ 5 жилийн ажлын туршлагатай үүнээс 3 жилд нь замын зураг төсөл дээр геодезийн инженерээр ажилласан байх шаардлагатай. Хэмжилтийн багажнуудыг чадварлаг эзэмшдэг байх. GPS болон топографын судалгаа, түүнтэй холбоотой программ хангамжийг мэргэжлийн түвшинд ашиглаж чаддаг байх.Геодезийн инженерХасагдсан
Төв замын зураг төсөл боловсруулах Аль нэг авто замын инженер нь тухайн мэргэжлээрээ 15-аас доошгүй жилийн ажлын туршлагатай бөгөөд түүний 10 жил нь тухайн чиглэлийн ажил гүйцэтгэсэн байх, Зөвлөх зэрэгтэй байх шаардлагатай.Авто замын инженер-3 Авто замын инженер-2 
Хуримтлуулагч замын зураг төсөл боловсруулах Аль нэг инженер нь тухайн мэргэжлээрээ 10-аас доошгүй жилийн ажлын туршлагатай бөгөөд түүний 8 жил нь тухайн чиглэлийн ажил гүйцэтгэсэн байх, Зөвлөх эсвэл мэргэшсэн зэрэгтэй байх.Авто замын инженер-2 Авто замын инженер-1 
Хотын авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулахАль нэг инженер нь тухайн мэргэжлээрээ 15-аас доошгүй жилийн ажлын туршлагатай бөгөөд түүний 8 жил нь тухайн чиглэлийн ажил гүйцэтгэсэн байх, Зөвлөх эсвэл мэргэшсэн зэрэгтэй байх.Авто замын инженер-2 Авто замын инженер-1 
Хотын авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулахАль нэг инженер нь тухайн мэргэжлээрээ 10-аас доошгүй жилийн ажлын туршлагатай бөгөөд түүний 8 жил нь тухайн чиглэлийн ажил гүйцэтгэсэн байх, мэргэшсэн зэрэгтэй байх шаардлагатай.Гүүрийн инженер-2 Гүүрийн инженер-1 
Хөдөө орон нутгийн замын зураг төсөл боловсруулахАль нэг инженер нь тухайн мэргэжлээрээ 8-аас доошгүй жилийн ажлын туршлагатай бөгөөд түүний 5 жил нь тухайн чиглэлийн ажил гүйцэтгэсэн байх, мэргэшсэн зэрэгтэй байхАвто замын инженер-2Авто замын инженер-1

Тусгай зөвшөөрөл олгоход шаардагдах нэмэлт мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү. https://mrtd.gov.mn/i/2992

Холбоотой мэдээ