
Коронавирусний халдварын дэгдэлт үргэлжилж байгаатай холбогдуулан Бээжин хотын метроны захиргаа 64 буудлынхаа үйл ажиллагааг өнөөдрөөс зогсоосноо “Weibo” хуудсандаа мэдээлсэн байна.
Лхагва гаргийн өглөө 44 станцын үйл ажиллагааг түр зогсоосон тухай мэдээлсэн бол үдээс хойш дахин 20 станцыг хааснаа мэдэгджээ. Мэдэгдэлд дурдсанаар, “халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, хянах зорилгоор” ийм шийдвэр гаргажээ.
1971 оноос ашиглалтад орсон Бээжингийн метро нь нийт 459 станцтай бөгөөд одоо байгаа шугамын урт нь 783 км юм. Бээжингийн метро өдөрт дунджаар 12.5 сая орчим зорчигч тээвэрлэдэг аж. Дөрөвдүгээр сарын 22-ноос хойш Хятадын нийслэлд “COVID-19”-ийн халдварын 453 орчим тохиолдол бүртгэгджээ.

0 cэтгэгдэлтэй