С.Дашдооровын “Өндөр эжий” тууж шинээр хэвлэгдэн гарна

               
2022-05-06 0

Ардын уран зохиолч, төрийн шагналт зохиолч С.Дашдооровын “Өндөр эжий” тууж нь үе үеийн олон уншигчдын сэтгэлд хоногшин үлдэж, төрийн шагнал хүртсэн бүтээл билээ.

Сүүлийн үеийн зарим уран зохиолын ботьд багтсан “Өндөр эжий” туужийг 1973 онд хэвлэгдсэн “Айлын хүүхэн Алигэрмаа” номд орсон хувилбартай харьцуулахад, зөрүүтэй хэсгүүд байх тул “Айлын хүүхэн Алигэрмаа” номд орсон хувилбарыг буюу зохиолчийн сүүлд засварласнаар дахин шинээр хэвлэсэн байна.

Ингэхдээ мөн зохиолчийн гараар зассан засварыг оруулжээ. Цөөн хэдэн газар гараар зассан байсан ч Догоо авгайг тодотгох нэгэн хэсэг өөрчлөгдсөн тухай “Itgel Maral Publishing” хэвлэлийн газраас онцлов. Энэхүү номонд “Өндөр эжий” туужийн санааг яаж олж, хэрхэн бичсэн тухайгаа зохиолчийн тэмдэглэж үлдээсэн зохиол бүтсэн түүхийг нь хамтад нь багтааан гэдгээрээ онцлог болж байна.

Холбоотой мэдээ