Товчхон
               

Дэлхий нийт хорт хийн ялгарлыг бууруулах шаардлагатай байна

               
2022-05-06 0

Эрдэмтдийн үзэж байгаагаар, дэлхийн улс орнууд 2015 оны Парисын гэрээний хүрээнд үүрэг амлалт өгсөнчлөн дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс цельсийн 1.5 хэмд тогтоон барьж чадсан тохиолдолд л уур амьсгалын өөрчлөлтийн туйлын аюултай үр дагавруудаас сэргийлэх боломжтой байна.

Уур амьсгалын өөрчлөлт судлалын газрын дарга Мауро Факкини, “Бид бүхэн маш олон сорилттой нүүр тулгарч байна хэмээгээд, 2021 онд агаарын температур түүхэн дээд үзүүлэлтэд хүрч, цаг уурын аюулт үзэгдлүүдэд нэрвэгдсэн нь улс орнууд дэлхий улам дулаарч, улмаар улам аюултай үзэгдлүүд тохиохоос урьдчилан сэргийлэхийн тулд хүлэмжийн хийн ялгарлыг яаралтай бууруулах шаардлагатай байгааг тодорхой харууллаа” гэж хэлсэн байна.

Холбоотой мэдээ