Товчхон
               

Турк улсын жилийн инфляц 69.97 хувьд хүрчээ

               
2022-05-06 0

Өнгөрсөн сард Турк улсын жилийн инфляц 69.97 хувьтай гарсан тухай тус улсын статистикийн хүрээлэн (TUIK) мэдээлжээ.

Нэг, гуравдугаар сарын байдлаар энэ үзүүлэлт тус тус 48.69 болон 61.14 хувь байжээ. Нэгдүгээр сарын инфляц Туркийн хувьд 2002 оноос хойших хамгийн дээд үзүүлэлт байсныг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байв. Харин сарын үзүүлэлтийн хувьд гуравдугаар сард 9.19 хувь байсан инфляц дөрөвдүгээр сард 7.67 хувь болж буурсан байна.

Эрх баригчид инфляцыг бууруулах зорилт тавьж байгаа бөгөөд энэ ажлын үр дүн энэ оны тавдугаар сард гарна гэж найдаж байна гэж Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган дөрөвдүгээр сарын сүүлчээр мэдэгджээ.

Холбоотой мэдээ