Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

               
2022-05-06 0

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд өнөөдөр 4.2 магнитудын хүчтэй газар хөдөллөө. 

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас баруун хойд зүгт 15 километрын зайд 11:03:20 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлснийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.

Газар зүйн байршлын хувьд 49.65 97.63 (Өргөрөг, Уртраг) байжээ. 

Газар хөдлөлтийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах зөвлөмж

  • Хүчтэй чичиргээ ихэнхдээ нэг минут орчим үргэлжилдэг тул бат бөх ширээн дор орж, толгойгоо хамгаалах хэрэгтэй. Эсвэл жин овор ихтэй тавилга болон цонхноос аль болох хол зайтай хананд очиж суу.
  • Гудамжинд явж байхад тань газар барилгын тоосго, мод, цонхны шил, гэрэлтүүлгийн болон зар сурталчилгааны багана, самбар зэрэг гэмтээж болох зүйлээс хол, нээлттэй, задгай талбай олж зогс
  • Гадагш гарах гэж яарах хэрэггүй. Орчин тойрныг ажиглаж, тайван байх хэрэгтэй. Цахилгаан шат ашиглахыг хориглоно.
  • Хаалгаа онгойлгох, Хаалган дор зогсоход аюул багатайгаас гадна гадагш гарахад тустай.
  • Цахилгаан болон хийн зуухыг салга. 
  • Дэлгүүр, зах, үзвэр үйлчилгээний газар олон хүнтэй орчинд хүмүүс сандралд орж үймээн, шуугиан үүсдэг тул тайван байж, тухайн байгууллагын ажилтны зөвлөгөөг дага.
  • Автомашинаар зорчиж яваа тохиолдолд нэн даруй зогс. Нүхэн гарцын дор, өндөр барилгын хажууд зогсож болохгүй.

Холбоотой мэдээ