Нөхрөө даатгалын мөнгөнөөс болж хөнөөсөн эмэгтэйд ял оноожээ

               
2022-05-06 0

Нөхрийнхөө амь насны даатгалын мөнгийг авахын тулд нууц амрагтайгаа нийлж хөнөөсөн гэх эмэгтэйг лхагва гарагт албан ёсоор ялласан байна.

Одоогоос гурван жилийн өмнө болсон энэхүү хэргийг өдгөө 31 настай Ли Юн Хэ болон хэргийн хамсаатан болох 30 настай Чо Хён Сү нар үйлджээ.

2019 оны зургадугаар сарын 30-нд Лигийн 39 настай нөхөр Сөүлээс зүүн тийш 60 км-ийн зайд орших Гапёнг дахь уулын горхид живж амиа алдсан байна. Хэдийгээр санаатайгаар живүүлж хөнөөсөн эсэх нь тодорхой болоогүй ч 2019 оны хоёрдугаар сард нөхрөө загасны хороор хордуулж байсан болон сэлж чадахгүйг нь мэдсээр байж орхиод явсан зэрэг нь хэрэгт буруутгадах гол шалтгаан болсон байна.

Хэргийг шалгаж буй Инчон дүүргийн прокурорын газраас тэднийг хүн амины хэрэг, алахыг завдсан, даатгалаас их хэмжээний мөнгө залилж авахыг завдсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байна.

Прокурорууд тэднийг даатгалын төлбөрт 800 сая вон (650,000 ам. доллар) авсан хэмээн үзэж байгаа юм. Дүүргийн шүүхээс хоёуланг нь цагдан хорьсон бөгөөд өнгөрсөн сард тэднийг баривчлах тушаал гаргажээ.

Эх сурвалж: Yonhap news

Холбоотой мэдээ