
Doctor Strange in the Multiverse of Madness УСК өнөөдрөөс эхлэн бүх кино театруудаар гарч эхэллээ. Доктор Стрэйнж нь “Marvel Cinematic Universe” буюу MCU-ийн баатар бөгөөд Doctor Strange in the Multiverse of Madness кино нь Доктор Стрэйнжийн хоёр дахь анги юм. Түүнчлэн MCU-ийн кинонууд нэгэнтэйгээ уялдаа холбоотой байдаг учир түүний зангилааг олохын тулд Доктор Стрэйнжтэй холбоотой өмнөх бүтээлүүдийг үзэхийг зөвлөж байна. Үүнтэй холбогдуулан энэхүү киног үзэхийн өмнө ямар кино үзсэн байх хэрэгтэй талаар мэдээллийг хүргэж байна.
“Agent Carter” (2015-2016)

1946 онд болсон үйл явдлаас эхэлсэн MCU-ийн супер баатруудын бүхий л уг сурвалж дээрх цувралд дүрслэгдэх болно. Өөрөөр хэлбэл Spider-man, Iron-man, Captain America зэрэг MCU-ийн аль ч супер баатрын киног үзэхийн өмнө дээрх цувралыг үзвэл илүү гүн рүү орох боломжтой юм.
“Doctor Strange” (2016)

Мэдээж 2016 онд дэлгэцнээ гарсан “Doctor Strange” киноны үргэлжлэл болох хоёрдугаар анги учир эхний ангийг үзсэн байх хэрэгтэй.
“Avengers: Infinity War” (2018)

Avengers-ийн хамгийн том дайсан болох орчлон ертөнцийг эзэлж буй Таностай нүүр тулж буй хоёр ангит зохиолын эхний анги бол “Avengers: Infinity War” юм. Таностай хийх тулаанд бүхий л баатрууд үнэтэй хувь нэмрээ оруулах ба тэдний нэг нь мэдээж Доктор Стрэйнж.
“Avengers: Endgame” (2019)

“Avengers: Endgame” нь 2019 оны зун нээлтээ хийж, бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон хоёр дахь кино болж, бокс оффисын рекордыг эвдэж чадсан юм. Зохиолын хувьд Таностай хийх тулаан үргэлжлэх бөгөөд хэдэн зуун саяд ганц тохиох боломжийг Доктор Стрэйнж тооцоолсон ба тэрхүү боломжийг Avengers-ийн баатрууд ашиглаж чаддаг.
“What If…?” (2021)

Цаашилбал, Doctor Strange in the Multiverse of Madness зохиолтой танилцахыг хүсч буй үзэгчид “What If…?” цувралыг, бүтэн цувралыг үзэхээс төвөгшөөж байгаа бол ядаж эхний болон дөрөвдүгээр ангийг үзэхийг MCU-ээс зөвлөж байгаа аж.
“Spider-Man: No Way Home” (2021)

Доктор стрэйнж хамгийн сүүлд “Spider-Man: No Way Home” киногоор үзэгчидтэй уулзсан ба Spider-Man киноны хамгийн сүүлд гарсан ангид Доктор Стрэйнж мөн л чухал үүрэгтэйгээр оролцсон байдаг. Дэлхий нийтэд танигдсан Spider-Man бусад хүмүүсийн ой санамжаас өөрийг нь устгахад Доктор Стрэйнж тусалдаг юм.
Эх сурвалж: thewrap.com

0 cэтгэгдэлтэй