Товчхон
               

Байгууллагуудын цалин олгох хугацааг ус, дулааны төлбөр төлөх хугацаатай уялдууллаа

               
2022-05-06 0

 Айл өрх хэрэглээний ус, дулаан, цахилгааны мөнгийг сар бүрийн 10-ний дотор төлөхөөр гэрээнд тусгасан байдаг. Хэрэв сар бүрийн 10-ний дотор төлбөрөө төлөөгүй тохиолдолд алданги тооцдог. Тиймээс хэрэглээний ус, дулаан, цахилгааны төлбөрийг иргэдийн цалин олгох өдрүүдтэй уялдуулан авдаг байх чиглэлд анхаарч, гэрээнд өөрчлөлт оруулахыг аймгийн засаг дарга С.Батжаргал холбогдох газар, хэлтсүүдэд даалгасан.Уг үүрэг даалгаварын дагуу ус, дулаан, цахилгааны төлбөрийг сар бүрийн 25-наас 31-ний хооронд төлдөг байх зохицуулалтыг “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК хийжээ. Өөрөөр хэлбэл, дараа сарын 10-ны өдөр хүртэл цахилгаан, дулааны төлбөрт алданги тооцохгүй юм.

Ер нь сар бүрийн 25-наас 31-ний хооронд төсвийн байгууллага,  нэгнээс 10-ны хооронд “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ийн цалин, тэтгэвэр, халамжийн санхүүжилт ордог. Тиймээс цалин олголттой уялдуулж ийнхүү өөрчлөлт орууллаа.  

Холбоотой мэдээ