Товчхон
               

Азийн наадмыг хойшлуулжээ

               
2022-05-06 0

Хятадын Ханжоу хотноо болох 2022 оны Азийн наадмыг хойшлуулахаар болсон талаар тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээлжээ.

Хятадын төв телевизээр /CCTV/ өнөөдөр мэдээлснээр, Ханжоу хотноо есдүгээр сарын 10-25-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлоод байсан Азийн 19 дүгээр наадмыг хойшлуулсан талаар Азийн олимпын зөвлөлийн ерөнхий захирал мэдэгдсэн бөгөөд шинэ товыг удахгүй танилцуулна.

Чэнду хотноо болох Дэлхийн оюутны спортын наадам мөн ирэх жил хүртэл хойшлогдсон талаар “South China Morning Post” сонин пүрэв гарагт мэдээлжээ.

Хятад улсад “омикрон” хувилбарын дэгдэлтийн улмаас “COVID-19”-ийн шинэ давлагаа дэгдээд байгаа юм. Тухайлбал, санхүүгийн төв гэгддэг Шанхай хотод гуравдугаар сарын сүүлээс хөл хорио тогтоож, 25 сая оршин суугчид гэрээсээ гарахгүй байхыг зөвлөсөн бөгөөд одоогоор хотын томоохон хэсгүүдэд хязгаарлалтууд тогтоосон хэвээр байна.

Эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, Хятадын эх газарт пүрэв гарагт “COVID-19” халдварын 4714 тохиолдол шинээр илэрсний 374 нь шинж тэмдэгтэй, 4340 нь шинж тэмдэггүй тохиолдол байна. 

Холбоотой мэдээ