Товчхон
               

Соёлын яам, СУИС хамтран “Соёлын өв” улсын уралдааныг зохион байгууллаа

               
2022-05-09 0

Монгол Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн XI, XII ангийн сурагчдын дунд зарласан тус уралдааны I шатанд Улаанбаатар хот болон 13 аймгийн 160 гаруй сурагч, “Соёлын биет өвийн талаарх миний төсөөлөл”, “Соёлын биет бус өвийг хамгаалахад миний үүрэг” сэдвийн хүрээнд 33 контент бүтээж оролцлоо.

Уралдааны II шатанд шилдэг 20 оролцогч шалгарч, “Монголчуудын үнэт зүйлс” эссэ бичиж, илтгэж оролцсон бөгөөд I байрт Нийслэлийн Хан-Уул дүүргийн Шинэ өнөөдөр сургуулийн 11а ангийн сурагчдын “Тэмүүлэл” баг- С.Мөнхлхагва, Б.Ганцэцэг нар шалгарч Өргөмжлөл, СУИС-ийн Соёл судлал / Соёлын аялал жуулчлал хөтөлбөрт элсэн суралцах урилга, мөнгөн урамшуулал 500.000 төгрөг, Соёлын яамны санхүүжилтээр хэвлэгдсэн ном, бүтээлийн дээжис, Урилга авсан хөтөлбөрийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт 500.000 төгрөгөөр тус тус шагнагдлаа.

Уралдааны II байрт Ховд аймгийн Дуут сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Д.Намуунцэцэг, III байрт Нийслэлийн Баянгол дүүргийн лаборатори 141-р сургуулийн 11а ангийн сурагчдын “Соёл түгээгч” баг- Б.Энэрэл, С.Уранчимэг, III байрт Нийслэлийн Хан-Уул дүүргийн Шинэ өнөөдөр сургуулийн 11а ангийн сурагчдын “Эхлэл” баг- Ө.Туруунаа, Э.Монголмишээл, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн 11-12-р ангийн сурагчид И.Алтансувд, Б.Маналмаа, Б.Маралмаа нар шалгарч Өргөмжлөл, Соёлын яамны санхүүжилтээр хэвлэгдсэн ном, бүтээлийн дээжис, СУИС-ийн Соёлын сургуульд элсэн суралцах урилга, мөнгөн шагнал, Соёлын сургуулийн төлбөрийн хөнгөлөлтөөр шагнууллаа.

Холбоотой мэдээ