Монгол Улсын иргэд визгүй зорчих орнуудын жагсаалт

               
2022-05-09 0

2021 оны аравдугаар сарын 1-ний байдлаар Монгол Улсын энгийн паспорттой иргэн гадаадын 25 улс руу 14-90 хоног визгүй зорчих эрхтэй байна. Харин дипломат болон албан паспорттой бол 34 улсад визгүй зорчино. 

Бусад хөнгөлөлтийн тухайд:

  • Монгол Улсын иргэдэд АНУ руу 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз
  • Их Британи улсад 1 удаа 6 сар хүртэл хугацаагаар суурьших эрхтэй, 6 сараас 10 жилийн хугацаатай олон удаа зорчих виз
  • Канад улс руу энгийн паспорттой иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттой иргэдэд 4 жил хүртэлх хугацааны олон удаагийн виз тус тус олгоно.
  • Японы Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3 хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ “Богино хугацааны олон удаагийн виз” олгох шийдвэр гаргасан байдаг.
  • Монгол Улсын энгийн паспорттой иргэдэд Швейцар руу 3-5 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгох нөхцөл хүчин төгөлдөр үйлчилдэг байна. 
  • Доорх жагсаалтад ороогүй улс орон руу визтэй зорчих юм.

Монгол Улс болон Украин улсын иргэд харилцан зорчиход 1979 онд байгуулсан “Иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” үйлчлэх бөгөөд иргэд албан ёсны урилга авсан байх шаардлага тавигддаг байна.

Улс оронЗорчих нөхцөл, визгүй зорчих хугацаа, Хүчин төгөлдөр болсон огноо
1ХятадБүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 1989.03.30
2ФилиппинБүх төрлийн паспортоор 21 хоног хүртэл / 1994.05.13
3МалайзБүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 1994.06.06
4КазахстанБүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 1994.12.02
5ИзрайлБүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 1996.03.12
6Хонконг/БНХАУ/Бүх төрлийн паспортоор 14 хоног хүртэл / 1998.06.18
7КиргизБүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 1999.12.04
8КубаБүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2001.10.08
9Макао/БНХАУ/Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2004.07.03
10ЛаосБүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2007.10.14
11TайландБүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2008.01.13
12БеларусьБүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2013.09.04
13ТуркБүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2013.10.10
14СербиБүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2013.11.08
15ОХУБүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2014.09.03
16БразилБүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2015.09.21
17ИндонезБүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2016.03.22
18СингапурБүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2017.06.08
19Украин*Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл/Албан ёсны урилгатай тохиолдолд/
20АргентинБүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2018.02.19
21УругвайБүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2018.06.10
22ЧилиБүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2018.12.29
23УзбекистанБүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2019.02.01
24ЭквадорБүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2020.10.23
25ПеруБүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2021.10.01
ДИПЛОМАТ, АЛБАН ПАСПОРТ
26РумынДипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 1974.10.14
27БНАСАУДипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 1986.11.14
28СловакДипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 1992.06.26
29ЧехДипломат паспортоор 90 хоног хүртэл / 1992.06.26, 2011.07.29
30ВьетнамДипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2000.01.07
31МексикДипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2001.11.09
32ЭнэтхэгДипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2005.12.23
33БолгарДипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2011.01.18
34КипрДипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2011.03.30
35ПольшДипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2011.06.29
36БНСУДипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2012.05.31
37КамбожДипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2012.08.27
38КувейтДипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2013.04.16
39ПеруДипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2013.04.30
40ХБНГУЗөвхөн Цахим дипломат паспортоор 90 хоног хүртэл / 2013.05.08
41БрунейДипломат, албан паспортоор 14 хоног хүртэл / 2013.07.01
42КолумбДипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2013.09.23
43ФранцДипломат паспортоор 90 хоног хүртэл / 2013.10.26
44МьянмарДипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2013.11.18
45ЭстониЗөвхөн Цахим дипломат паспортоор 90 хоног хүртэл / 2014.04.28
46ЛатвиДипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2014.06.12
47ИталиДипломат паспортоор 90 хоног хүртэл / 2014.07.14
48ТуркменистанДипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2015.06.03
49УнгарДипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2016.05.18
50ЯпонДипломат паспортоор 30 хоног хүртэл / 2016.11.15
51БалбаДипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2016.12.1, 2017.01.18
52АлбаниЦахим дипломат, цахим албан паспорт 90 хоног хүртэл / 2017.03.30
53ХорватДипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2017.04.26
54МальтаДипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2018.02.08
55ЛитваДипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2018.04.29
56ШвейцарьДипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2018.06.16
57АзербайжанДипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2019.02.07
58АрмянДипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2019.06.02
59ГрекДипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2020.05.10
60СловениДипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2021.05.21
БУСАД ХӨНГӨЛӨЛТ
61АНУМонгол Улсын иргэдэд 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз олгоно. 2001.07.06
62ИБУИНВУМонгол Улсын иргэдэд 1 удаа 6 сар хүртэл хугацаагаар суурьших эрхтэй, 6 сараас 10 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгохоор, Их Британийн Дипломат паспорт эзэмшигч иргэд Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчихоор харилцан тохиролцсон. 2009.06.29
63КанадМонгол Улсын энгийн паспорттой иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттой иргэдэд 4 жил хүртэлх хугацааны олон удаагийн виз олгоно. 2013.06.04
64ЯпонЯпон Улсын Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3 хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ “Богино хугацааны олон удаагийн виз” олгох шийдвэр гаргасан. 2015.08.10
65ШвейцарМонгол Улсын энгийн паспорттой иргэдэд 3-5 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгоно. 2018.06.16
Бусад оронд визтэй зорчино

Цар тахлын дэгдэлт дэлхий нийтэд буурч, Азийн зарим болон Европын улс орнууд дэглэмээ сулруулж хилээ нээгээд байгаа билээ. 

Холбоотой мэдээ