Товчхон
               

Монголбанкны худалдан авсан үнэт металл өнгөрсөн оныхоос 453 кг-аар буурчээ

               
2022-05-09 0
Зургийн эх сурвалж: MPA

Монголбанк 2022 оны дөрөвдүгээр сард 358.9 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 3.8 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 453 кг-аар буурсан үзүүлэлт юм.

Дөрөвдүгээр сарын хувьд

  • Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 2.4 кг
  • Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 25.5 кг үнэт металл худалдан авсан.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2022 оны дөрөвдүгээр сард 188,943 төгрөг байв. 

График 1. 2020.09-2022 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (кг)зураг Эх сурвалж: Монголбанк

График 2. 2010-2022 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн) зураг Эх сурвалж: Монголбанк

График 3. 2022 оны 4 дүгээр сард Монголбанкны худалдан авсан алтны үнэ (төгрөг/грамм) 

зураг

Холбоотой мэдээ