Гар урлаачдыг чадавхижуулах “Хөсөг” төсөл Эрдэнэт хотод хэрэгжиж эхэллээ

               
2022-05-09 0

“Залуу зохион бүтээгч, шинийг санаачлагчдын нийгэмлэг” төрийн бус байгууллага Эрдэнэт хотын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран гар урлаач эмэгтэйчүүд, бичил, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, хоршоологчдыг чадавхжуулах “Хөсөг” төслийг хэрэгжүүлж эхэллээ.  

“Хөсөг” төсөл нь 2013 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулан хүн бүрийн хэрэгцээнд нийцэж чадах үндэсний бүтээгдэхүүн бий болгох, хөгжүүлэх, иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан борлуулах замаар өрхийн орлогыг нь нэмэгдүүлэх зорилготой юм.

Төслийн мэргэжлийн баг Эрдэнэт хотын “Хамтдаа урлья” хоршооны бүтээлч 20 эмэгтэйг сургалтандаа хамруулан зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх аргачлалыг зааж улмаар цаашид хөгжүүлэх худалдан борлуулах зах зээлээ тэлэх чиглэлд нь аргазүйн зөвлөгөө өглөө.  

Холбоотой мэдээ