Олимпын хошой аварга Кохэй Учимура зодог тайллаа

               
2022-01-12 0

Олимпын хошой алтан медальт, ганцаарчилсан төрлийн дэлхийн зургаан удаагийн гимнастикийн аварга Кохэй Учимура зодог тайлж мэдэгджээ.

Бүх цаг үеийн шилдэг эрэгтэй гимнастикчидын нэг гэгддэг 33 настай түүний хувьд бэртэл гэмтлээс болоод өнгөрсөн онд зохион байгуулагдсан олимп, дэлхийн аварга гэх томоохон тэмцээнүүдийн шагналын тавцанд гарч чадаагүй юм. Тэрбээр дөрөв дэх удаагаа олимпын эрхээ аваад байсан ч өнгөрсөн оны 7 дугаар сард зохион байгуулагдсан олимпын тэмцээний үеэр мөрний бэртэл нь сэдэрч тэмцээнийг орхижээ.

Тэрбээр 2012 оны Лондонгийн олимп болон 2016 оны Рио-гийн олимпод түрүүлж байсан ба Рио-гийн наадмын дараа зүүн шагайгаа гэмтээж, 2017 оны Дэлхийн аваргын тэмцээнийг өнжиж байв. Улмаар 2018 оны Улсын аваргын тэмцээнд гуравдугаар байр эзэлснээр Японы бүх төрлийн гимнастикийн түүхэн дэх арван жилийн хаанчлалаа дуусгасан байна.

Холбоотой мэдээ