Товчхон
               

Хөрөнгийн зах зээлийг сурталчлах “Ногоон сум” аян Орхон аймагт өрнөж байна

               
2022-05-09 0

МҮОНРТ-ийн санаачилгаар иргэдэд хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг өгөх зорилгоор “Ногоон сум” аяныг хэрэгжүүлж байна. Уг аяныг Сангийн яам, Монгол банк, Хөрөнгийн бирж, Үнэт цасны хадгаламжийн төв, Санхүүгийн зохиуулах хороо МҮОНРТ-тай хамтран  найман аймагт хэрэгжүүлэх бөгөөд  өнгөрсөн амралтын өдөр Орхон аймагт өдөрлөг зохион байгууллаа.

УИХ-аас 2021 онд Банкны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, системийн нөлөө бүхий арилжааны банкуудыг Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг тусгасан. Уг хуулийн заалтыг Хаан, Хас, Голомт, ХХБ, Төрийн банк дэмжиж, энэ оны зургаадугаар сард багтаан хувьцаат компани болох үүрэг хүлээн ажиллаж байгаа билээ.

Орхон аймгийн Залуучуудын ордонд зохион байгуулагдсан “Ногоон сум” аянд оролцсон 300 орчим иргэд хөрөнгийн биржийн арилжаанд оролцож орлогын эх үүсвэрээ хэрхэн нэмэгдүүлэх вэ, хувьцаа хэрхэн эзэмших вэ  зэрэг цогц мэдээллийг авлаа. Мөн  үнэт цаасны данс нээлгэж, хувьцаатай эсэхийг нь шалгах зэрэг олон үйлчилгээг үзүүллээ.

Сургалт, өдөрлөгт оролцсон иргэд “Өнөөдөр олж авсан мэдлэг ойлголтоо илүү бататгаж, цааш суралцан хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцож чадвал  баялгийн хуваарилалтаас тэгш хүртэж нэмэлт орлогын эх үүсвэртэй болох боломж байгааг олж харсан” гэдгээ хэлж байлаа.
“1990-ээд оны хувьчлалаар хөрөнгийн зах зээл гэх ойлголт бий болж, 475 объектийг 1.1 сая иргэнд цэнхэр, ягаан тасалбараар хувьчлал болгон олгосон. Нийгэм, цаг үеийн байдлаас иргэд хувьцааны талаар мэдлэг мэдээлэл хомс байсан учир бүрэн ашиглаж чадаагүй. Тэгвэл өнөөдрийн үйл ажиллагаанд оролцсон иргэд цэнхэр, ягаан тасалбар аль байгууллагад хувьцаа хэлбэрээр хадгалагдаж байгаагаа ч шалгуулав.  Цар тахлын амаргүй үед хөрөнгийн захээл сүүлийн хоёр жил 16 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Бодлогын хүү буурч, иргэдийн санхүүгийн мэдлэг тэлж, банкны хадгаламжийн хүү буурсан, татварын таатай орчин бүрдсэн зэрэг хэд хэдэн хүчин зүйл хөрөнгийн зах зээлийн өсөлтөд нөлөөлжээ. Гэвч энэ өсөлтөөс хүн бүр тэгш хүртэж чадаагүй.

Харин “Ногоон сум” аян хөрөнгийн зах зээл ямар  үр өгөөжтэйг олон нийтэд ойлгуулж байна. Арилжааны банкууд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжиж, хувьцааныхаа тодорхой хувийг олон нийтэд нээлттэйгээр санал болгож байгаа энэ цаг үед иргэн хувьцаа эзэмшигч болсноор….

  • Үндэсний том банкуудын эзэн болох
  • Ногдол ашиг авах
  • Ханшийн зөрүүнээс ашиг олох шийдвэр гаргалтад оролцох
  • Нэмж гаргасан хувьцааг тэргүүн ээлжинд авах
  • Өөртөө болон ирээдүйдээ эрсдэл багатай хөрөнгө оруулалтыг хийх боломж бүрдэх юм

Холбоотой мэдээ