“Нострдамын хараал” хэмээх алга болсон гар бичмэл 15 жилийн дараа олджээ

               
2022-05-09 0

“Нострдамын хараал” хэмээх гар бичмэл 15 жилийн өмнө Италид алга болжээ. Гэвч энэ бүтээлийг Германд нээлттэй дуудлага худалдаагаар худалдах гэж байхад олжээ.  Ромын Барнабитийн түүхийн судалгааны номын сангаас 2007 онд энэ номыг хулгайлсан байна.

Нострдам гэж алдаршсан, Францын одон орон судлаач Мишель де Нострдам номоо латин хэлээр бичжээ. 16-р зуунд бичсэн, 500 хуудас номыг хулгайлаад Францад хүргэн, дараа нь Германд авчирсан байжээ.

Германы Штутгарт хотын дуудлага худалдааны төв номыг нээлттэй худалдах үед Италийн соёлын өвийг хамгаалагч мэргэжилтнүүд хулгайд алдсан ном нь мөн болохыг мэджээ. Дуудлага худалдааны төвийнхөн номыг зургийг нь интернетэд байршуулсан байна. Номын хавтсан дээрх тамга 1991 онд SS. Blasi Cairoli del Urbe номын сангаас Барнабитийн түүхийн судалгааны төвд номыг хүлээлгэн өгсөн тамга байжээ. 

Иймд Италийн соёлын өвийг хамгаалах байгууллага номыг эргүүлэн авах хүсэлтээ Германы шүүхэд гаргасан байна. 12 мянган еврогоор худалдахаар зэхэж байсан худалдааг ч зогсоожээ.

Германд хийсэн шинжилгээгээр энэ нь Италид алга болсон гар бичмэл мөн болохыг тогтоосон тулд номыг буцаан өгөх болсон байна. Ингээд хоёр хоногийн өмнө номыг Ром дахь номын санд хүлээлгэн өгчээ.

Холбоотой мэдээ