Ник Жонас, Приянка Чопра нар бяцхан охиныхоо зургийг дэлгэжээ

               
2022-05-09 0

Жүжигчин Приянка Чопра болон дуучин Ник Жонас нар ээжүүдийн баяраар охиныхоо зургийг анх удаа цахим сүлжээнд нийтэлжээ. Охин нь нярайн эрчимт эмчилгээний тасагт 100 хоног эмчлүүлээд саяхан гарсан байна.

Хосууд 2018 онд хуримаа хийсэн хос энэ оны нэгдүгээр сард тээгч эхийн тусламжтайгаар хүүхэдтэй болсон ба охиндоо Малти Мари хэмээх нэр хайрлажээ. Зургийн тайлбарт “Бидний бяцхан охин нярайн эрчимт эмчилгээний тасагт 100 гаруй хоног эмчлүүлээд гэртээ ирлээ. Гэр бүл бүрийн түүх өөр өөр ч бүгд итгэл найдварыг шаарддаг. Бид гурав хэдэн сарын турш сорилттой тулгарсан ч хором мөч бүхэн хэчнээн үнэ цэнтэй, гайхалтай болох нь эргээд харахад нэгийг бодогдуулж байна. Би чамгүй бол энэ бүхний ард гарч чадахгүй. Намайг ээж болгосонд баярлалаа. Би чамд хайртай” хэмээн бичсэн байна.

Харин Жонас эхнэрийнхээ хариуд “Хонгор минь, чи ээж байх хандлагадаа маш амархан дадаж буй чинь надад урам зориг өгч байна. Чи минь аль хэдийн гайхалтай ээж болсон. Ээжүүдийн баярын мэнд хүргэе. Чамдаа хайртай шүү” гэжээ.

Холбоотой мэдээ