Товчхон
               

Хөвсгөл аймгийн гол руу үсэрсэн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

               
2022-05-09 0
Зургийн эх сурвалж: MPA

 Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Хилэнтийн гүүр гэдэг газар аймгийн төвөөс урд зүгт 7 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 44 км-т Дэлгэрмөрөн гол руу 1 эрэгтэй хүн үсэрч живсэн дуудлага аймгийн ОБГ-т ирсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 54 настай иргэн  Б-г энэ сарын 8-ны өдрийн 8 цаг 45 минутаас эхлэн 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг Эрчим багийн Хилэнтийн гүүр гэдэг газраас Төмөрбулаг сумын Нарийн багийн Домбо гэдэг газар хүртэл 40 км-т хайсан байна. Харин 2 дугаар бүлэг Хилэнтийн гүүрнээс Шинэ-Идэр сумын Сангийн далай багийн Баян-Эрхт гэдэг газар хүртэл 60 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Эрэн хайх ажиллагааг өглөөний 8 цаг 30 минутаас дахин эхлүүлсэн байна.    

Холбоотой мэдээ