
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 38 тохиолдол шинээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 31 нь Улаанбаатар хотод, 7 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 922,308 болжээ.
Коронаварирусийн халдварын улмаас дээрх хугацаанд нэг хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,111 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

0 cэтгэгдэлтэй