“Ховд брэнд” худалдааны цэг, гэрэлт гудамж байгуулна

               
2022-05-09 0

Ховд аймагт иргэдийн орлогыг нэмэгдүүлж, орон нутгийн эдийн засгийг тэлэх зорилго бүхий хэд хэдэн төсөл санаачлан ажиллаж байна.

Тодруулбал, Амарсанаагийн цэнгэлдэх хүрээлэнд “Гэрэлт гудамж” тохижуулж, шөнийн худалдаа, үйлчилгээний цэг байгуулах, Буянт голын дэргэд “Худалдаа үйлчилгээний цэг” байгуулах, Бичигтийн овоо, Улаан богочийн рашааны чиглэлд “Ховд брэнд” худалдаа, үйлчилгээний цэг байгуулахаар төлөвлөсөн аж.  

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих” (PROGRES) төслийн Монгол дахь суурин төлөөлөгч Даниель Пассон тэргүүтэй ажлын баг өнгөрсөн долоо хоногт Ховд аймагт ажиллах үеэр энэхүү төслийн талаар танилцуулж, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг хүслээ.

Алслагдсан бүс нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлж, орон нутгийн эдийн засагт үр өгөөжөө өгөх дээрх төслөөс эхний ээлжинд хоёр төслийг нь судлан, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн гэж ЗДТГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ