Товчхон
               

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд Хилийн цэргийн анги байгуулна

               
2022-05-09 0

Хөвсгөл аймгийн хилийн бүсэд малын хулгай болон хил зөрчигчийн асуудал их гардаг тул хил хамгаалалтын нягтралыг нэмэгдүүлэх зорилгоор Цагаан-Уул суманд шинээр Хилийн цэргийн ангийн  шав тавилаа.

Шинээр байгуулах Хилийн цэргийн анги нь штабын байр, цэргийн байр, соёлын төв, спортын төв, цэцэрлэг, 60 айлын ажилчдын орон сууц, гэрээт цэргийн байр зэрэг иж бүрэн барилга байгууламжтай байх юм. Тус анги байгуулснаар Монгол Улсын хилийн аюулгүй байдал хангагдаж, хил орчмын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх, таслан зогсоох боломж бүрдэж, хилчин дайчдын ажиллаж, амьдрах орчин нөхцөл сайжрах зэрэг олон давуу талууд бүрдэх юм.  Цагаан-Уул суманд шинээр хилийн цэргийн анги байгуулах асуудлыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт тавьсны дагуу хөрөнгө оруулалтыг шийдвэрлэснээр ийнхүү шинэ ангитай болж байна.

Хөвсгөл аймгийн нэг онцлог нь ард иргэдийн аж амьдрал нь хил хамгаалах байгууллага, хил хамгаалах үйл ажиллагаатай тодорхой хэмжээгээр холбоотой байдаг явдал юм. Учир нь Хөвсгөл аймагт байнгын ажиллагаатай нэг отряд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улсын хилийн 1/8 хувийг дангаараа хариуцан ажилладаг. Түүнчлэн, Цэцэрлэг, Цагаан-Уул, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Ханх, Цагаан-Үүр, Эрдэнэбулган суманд нийт 11 застав хил хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.

Холбоотой мэдээ