Товчхон
               

Эхний дөрвөн сарын гүйцэтгэлээр 3.8 сая тонн нүүрс экспортолжээ

               
2022-05-09 0
Зургийн эх сурвалж: MPA

Монгол Улс 2022 оны эхний дөрвөн сарын гүйцэтгэлээр 3.8 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэр 48% буурсан үзүүлэлт юм.

2022 оны Төсвийн тухай хуульд тусгаснаар 36.7 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч биет хэмжээгээр 10 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.

Харин зэсийн баяжмалын экспорт өнгөрсөн оны мөн үеэс 20% өсжээ. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 470 мянган тонн баяжмал экспортолжээ.

Төмрийн хүндэр, боловсруулаагүй нефтийн экспорт мөн буурсан дүнтэй байгааг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.

Холбоотой мэдээ