Товчхон
               

З.Санждорж: Лам нар чуулганаа хуралдуулж, тэргүүнээ сонгодог болох талаар олон удаа бичиг өгсөн

               
2022-05-09 0

Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан Монголын бурхны ша­­­­шинт сүм хийдүүдийн холбоо, Буя­­­ны далай дэлгэрүүлэгч төвөөс шашин урлагийн цэнгүүн, монгол түмний галын их тахилгын талаар мэдээлэл хийлээ. 

Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн З.Санждорж: 

“Бурхны шашны үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, бүтцийг шинэчилнэ. Энэ талаар төрийн гурван өндөрлөгт албан бичиг өгсөн. Түүнээс биш бурхны шашны онол номлолыг өөрчлөхгүй. 

Монголын бурхан шашинтны шинэ төв байгуулагдаад олон ажил хийсэн. Д.Чойжамц хамбыг албан тушаалаас нь огцруулах нь зөв үү, цаашид хэвээр нь үлдээх үү гэдгийг олон нийтээс асуусан байсан. Лам нар чуулганаа хуралдуулж, дотоод сонгуулиар тэргүүнээ сонгодог болох талаар олон удаа бичиг өгч байгаа. Нийгэм өөрчлөгдөж байхад социализмын үеийнхээрээ байсаар байгаа тул сүсэгтнүүдийн тоо цөөрсөөр байна. Тиймээс бурхны шашны шинэчлэлийн хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байгаа юм. 

Түүнчлэн нэг үйл явдлын мэдээлэл хүргэе. Бурхан багшийн их дүйчин өдрийг угтаж, тавдугаар сарын 16-н буюу зуны эхэн сарын билэгт сайн өдөр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв ордны бага танхимд 14:00 цагаас бурхны шашны шинэчлэл нэртэй онол практикийн хурал болно. Хийдүүдийн хамба лам, эрдэмтэн судлаачид оролцох юм. Бурхны шашны хөгжил, алдаа, оноо, шинэчлэлийн талаар хэлэлцэнэ. 

Тухайн өдөр үргэлжлүүлэн тус ордны их танхимд 15:00 цагаас Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулсан соёл урлагийн цэнгүүн болно. Морин хуурын чуулга тоглолт болж, цамын бүжиг хийх юм. Үйл ажиллагаа үнэ төлбөргүй. Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ гэсэн Үндсэн хуулийн заалтын дагуу та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна” гэлээ.  Бурхан багшийн их дүйчин өдрийг зургаадугаар сарын 14-нд тэмдэглэхээр болоод буй. Энэ өдөр бүх нийтээр амарна. 

Холбоотой мэдээ