Өвлийн олимпын нээлтийн хөтөлбөрийг цомхотгоно

               
2022-01-10 0

“Бээжин-2022” Өвлийн олимпын наадмын нээлтийг цомхон хийх тухай нээлт болон хаалтын ажиллагааг зохион байгуулах ажлыг ахлаж буй Хятадын кино найруулагч Жан И Моу мэдэгдлээ.

“Бээжин-2008” зуны олимпын нээлт, хаалтын ажиллагааг удирдан ажилласан Жан И Моу хэвлэлд өгсөн ярилцлагадаа, энэ оны хоёрдугаар сарын 4-ний өдөр Бээжин хотын “Шувууны үүр” цэнгэлдэхэд зохион байгуулагдах олимпын нээлтийн ажиллагааг 3000 орчим оролцогчтой, 100 минут хүрэхгүй хугацаатай зохион байгуулна гэв.

Ингэснээр оролцогчдын тоо 2008 оны зуны олимпын оролцогчдын тавны нэг, нээлтийн ёслолын үргэлжлэх хугацаа 2008 оны нээлтийн хугацааны талаас бага байх юм. Халдвараас сэргийлэх арга хэмжээ болон хүйтэн цаг агаар нь олимпын нээлтийн хугацааг цомхотгож, богиносгох шалтгаан болсон байна.

Холбоотой мэдээ