Товчхон
               

Өнгөрсөн долоо хоногт 1.3 тэрбум төгрөгийн арилжаа хийв

               
2022-05-09 0

Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн долоо хоногт таван удаагийн үнэт цаасны арилжаагаар нийт 1.3 тэрбум төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 55 компанийн 2.5 сая ширхэг хувьцааг 1 тэрбум төгрөгөөр арилжсан байна. Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд:  

Компанийн  бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,081 ширхэг бондыг 106.6 сая төгрөгөөр арилжив.   

Хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 168,334 ширхэг нэгж эрхийг 103,529,760.77 төгрөгөөр арилжлаа.


5 дүгээр сарын 6-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 5,084,542,276,615.59 төгрөг болсон бол ТОП-20 индекс 36,667.89 нэгж болж өмнөх 7 хоногоос -2.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Холбоотой мэдээ