Товчхон
               

Монголчууд ДАШТ-д оролцож байна

               
2022-05-10 0

И-спортын нэгэн төрөл болох CS:GO (Counter-Strike: Global Offensive) тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр буюу тавдугаар сарын есөнд эхэллээ. Энэ төрлийн хамгийн нэр хүндтэй, өндөр шагналтайд тооцогддог “Major Championship” тэмцээнд Монгол залуус Ази Номхон Далайн бүсээ төлөөлөн оролцож байна.

“PGL Major Antwerp 2022” нэрээр зохиогдож буй дэлхийн аваргын төлөөх уг тэмцээн Бельгийн Антверп хотноо тавдугаар сарын 22-ныг хүртэл үргэлжлэх юм.

Дэлхийн аваргын тэмцээн гурван үе шаттай. Эхний шат буюу “The Challengers Stage”-д 16 баг Швейцар системээр тоглож шилдэг найм нь “The Legends Stage” шатанд шалгарна.

Хоёрдугаар шатанд аль хэдийн шалгараад байсан найман багийн хамт нийт 16 баг мөн Швейцар системээр тоглож шилдэг найм нь “The Champions Stage” шатанд шалгарах юм.

Холбоотой мэдээ