Дундговь аймагт хүнд гэмтсэн иргэнийг нисдэг тэргээр ГССҮТ-д хүргэв

               
2022-05-10 0
Зургийн эх сурвалж: MPA

Автомашины ослын улмаас хүнд гэмтсэн 52 настай эрэгтэйг Дундговь аймгаас нисдэг тэргээр зөөвөрлөн Улаанбаатар хотод авчирчээ.

Тодруулбал, тус аймгийн Мандалговь суманд тавдугаар сарын 5-ны өдөр автомашинтай онхолдож хүнд гэмтэж, ухаангүй, автомашинаар тээвэрлэх боломжгүй тул нисдэг тэргээр тээвэрлэн эмнэлгийн байгууллагад хүргэх хүсэлтийг ар гэрээс нь гаргасны дагуу Онцгой Байдлын Ерөнхий Газар /ОБЕГ/-ын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг, нисгэгч 2, аврах ажиллагааны мэргэжилтэн 1, нийт 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр өчигдөр 16:17 цагт Улаанбаатар хотоос хөөрсөн байна.

Улмаар Дундговь аймгийн Мандалговь суманд 17:11 цагт газардаж, 52 настай иргэнийг аваад 17:45 цагт Мандалговь сумаас хөөрч, Улаанбаатар хотод 18:58 цагт тээвэрлэн авчирч Гэмтэл согог судлалын үндэсний төвд эсэн мэнд хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ