“Avatar” киноны шинэ ангийн анхны трейлер цацагджээ

               
2022-05-10 0

Жеймс Камероны алдарт бүтээл “Avatar” киноны хоёрдугаар анги болох “Avatar: The Way of Water” киноны анхны трейлер гарлаа.

Энэ оны төгсгөлд буюу арванхоёрдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөж буй уран бүтээлд өмнөх ангид дүр бүтээсэн Сэм Вортингтон, Зое Салдана нар дахин тоглосон байна. Түүнчлэн Пандора гарагийн төрөлх Нави үндэстнийг тагнах даалгавартай байсан ч тэднийг аварч овгийн гишүүн болсон гол дүр Жек Салли шинэ амьдралаа цогцлоожээ.

Жек болон Нейтири нар хүүхэдтэй болсон бөгөөд хоёрдугаар ангийн гол үйл явдал гэр бүл болон шинэ дайны тухай байх нь тодорхой боллоо.

Холбоотой мэдээ