Клэй Томпсон эргэн ирэхээр болжээ

               
2022-01-10 0

Голден Стэйт Уарриорс багийн хамгаалагч Клэй Томпсон ням гарагт Кливлендтэй хийх тоглолтонд эргэн ирэхээр боллоо.

Томпсон хамгийн сүүлд 2019 оны зургадугаар сарын 13-нд болсон NBA-ийн финалын 6 дахь тоглолтонд оролцох үеэрээ бэртэл авч талбайг орхисоноос хойш 941 хоногийн дараа ийнхүү талбайд гарахад бэлэн болсон байна.

Түүний багийн анд Стеффен Карри Томпсоныг эргэн ирэх болсонтой холбогдуулан твиттер хуудсандаа “Түүний эргэн ирэлт сайхан дурсамжуудыг санагдуулж байна. Түүнтэй холбоотой сайхан дурсамжийг хэлээрэй” хэмээн жиргэжээ.

Томпсон зүүн өвдөгний ACL шөрмөсний гэмтэл авч 2019-20 оны NBA-ийн улирлыг бүхэлд нь өнжөөд байсан юм. Үүний дараа 2020 оны арваннэгдүгээр сард баруун ахиллесийн шөрмөс нь урагдаж, мэс засал хийлгэх шаардлагатай болж байсан юм.

Холбоотой мэдээ