Товчхон
               

Биткоины ханш унажээ

               
2022-05-10 0

Өнгөрсөн амралтын өдрүүдэд биткоины ханш үргэлжлэн унаж, 34 мянган ам.доллароос доошилсныг криптовалютын арилжааны “Coinbase” платформын мэдээлэл харуулжээ.

Дэлхийд үнэлгээгээрээ хамгийн томд тооцогдож буй биткоины ханш өнгөрсөн 11 дүгээр сард түүхэн дээд үзүүлэлтэд /68 мянган ам.доллар/ хүрснээсээ хойш 50 хувиар унаад байгаа нь энэ юм.

Мөн 2021 оны нэгдүгээр сарын сүүлээс хойших хамгийн доод үзүүлэлтэд хүрээд байна.

Сүүлийн өдрүүдэд дэлхий даяарх хөрөнгийн зах зээл мөн уналтад ороод байгаа үед дижитал хөрөнгийн үнэ ийнхүү унаж байна. Тухайлбал, даваа гарагт Японы жишиг “Nikkei” индекс ойролцоогоор 2.5 хувиар унажээ.

Биткоин нь 640 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр криптовалютын зах зээлийн гуравны нэг орчмыг эзэлж байна. Үүний зэрэгцээ дэлхийн хоёр дахь том криптовалют болох эфириумийн үнэлгээ мөн сүүлийн долоо хоногт 10 гаруй хувиар буурчээ.

Холбоотой мэдээ