Товчхон
               

Булган аймаг шилдэг татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжийг шалгарууллаа

               
2022-05-10 0

Булган аймгийн татварын хэлтэс “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тохиолдуулан 2022 оны шилдэг татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг шалгаруулан алдаршууллаа.

          Төрийн хуулиар хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлж, татвараа хугацаанд нь төлж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан тус бүр арван иргэн, аж ахуйн нэгжийг шилдэг татвар төлөгчөөр шалгаруулжээ. “Жи Ар капитал логистик” ХХК,  “Булган АЗЗА” ТӨХК, “Монос Булган” ХХК, “Тэшиг ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, “Топ селес”, “Чин хайрхан төв”, “Баярт тал агро”, “Монленд”, “Хатанмээж хайрхан”, “Булган анар” ХХК шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж боллоо. Булган сумын ном, хүнсний болон бэлэн хувцасны жижиглэн худалдаа, ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч Г.Маралмаа, Т.Амжилт, Б.Ган-Эрдэнэ, Б.Хулан, П.Равжир, Д.Нарангэрэл, С.Даш-Эрдэнэ, Ш.Энхжаргал, Б.Орхончимэг, Б.Уранчимэг нар шилдэг татвар төлөгч иргэнээр шалгараад байна. Шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр шалгарсан С.Гал-Эрдэнэ захиралтай “Жи Ар капитал логистик” ХХК хуурай замаар хийгдэх ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж өнгөрсөн онд 358,2 сая төгрөгийн татвар төлжээ.

Холбоотой мэдээ