Товчхон
               

Б.Ням-Очир Эльбрус ууланд хурдтай авиралтаар түрүүлжээ

               
2022-05-10 0

Европ тивийн ноён оргил Эльбрус уулын баруун оргилд 100 гаруй тамирчин хурд хүчээ сорин өндөр хурдтай авиралт хийжээ.

Жил бүр Эльбрус ууланд (Кабардино-Балкар) “Red Fox Elbrus Race–2022” экстрим спортын наадмын хүрээнд тус тэмцээнийг зохион байгуулдаг байна.

Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн хоёр тамирчин уралдсанаас өндрийн гүйлтийн тэмцээнд “Horizon mountaineering club”-ын тамирчин Б.Ням-Очир 3.13.16 цагийн үзүүлэлтээр скай рэйс төрөлд түрүүлж алтан медаль хүртсэн байна. Мөн тухайн төрөлд уралдсан “UB hiking” клубын тамирчин уулын спортын мастер Д.Отгонхүү 3.51.55 цагийн амжилтаар дөрөвдүгээр байрт шалгарчээ.

Ташрамд дурдахад, Монголын Уулчдын Үндэсний Холбоо, “UB Hiking” клубын тамирчин Спортын мастер Д.Отгонхүү 2017 онд алт, 2018 онд хүрэл, 2019 онд Эльбрус хайрханы 3750-5642 метр босоо өндрийн гүйлтийн тэмцээнд гүйж анхны мөнгөн медаль хүртэж байжээ.

Холбоотой мэдээ