
Соёлын сайдын тушаалаар Кино урлагийн зөвлөлийн даргаар Ч.Ундралыг томилжээ. Кино урлагийн үндэсний зөвлөл 10 гишүүн, нэг даргатай байх юм. Зөвлөлийн дарга төрийн албан хаагч байх бөгөөд түүнийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.
Кино урлагийг дэмжих тухай хуульд:
Зөвлөлийн гишүүний 30-аас доошгүй хувь нь соёл, оюуны өмч, төсөв, санхүүгийн салбарын төрийн байгууллагын төлөөлөл байх ба бусад гишүүн нь кино үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа уран бүтээлч, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл байна гэж заасан байдаг.
Зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд уг хугацааг нэг удаа сунгаж болно.

0 cэтгэгдэлтэй