Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ “Дуунд залбирсан тавилан” тоглолтоо хийнэ

               
2022-05-10 0
Зургийн эх сурвалж: MPA

Монгол Улсын Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ шавь нарынхаа санаачлагаар урлагт зүтгэсэн 50 жил, язгуур урлаг, тэр дундаа уртын дууг судалж, залуу үедээ өвлүүлэн түгээх гэгээн үйлсэд зүтгэсэн 30 жилийн хөдөлмөрөө дүгнэн тайлагнаж, тавдугаар сарын 21, 22-ны өдөр 19 цагаас UB palace-т “ДУУНД ЗАЛБИРСАН ТАВИЛАН” тайлан тоглолтоо толилуулах гэж байна.

Уртын дууг ноотлох, онолжуулахаас эхлээд жилээс жилд мартагдан баларч буй дарьганга үг хэллэгийг түүвэрлэн толь бичиг болгох гээд түүний амьдрал тэр чигтээ соёлын өвийг хадгалж хамгаалах, өвлүүлэн түгээхийн төлөөх эрэл хайгуул, хөдөлмөр зүтгэлээр дүүрэн гэдгийг тэр бүр мэдэхгүй биз ээ.

108 уртын дуучин хамтдаа “Эртний сайхан”-ыг эгшиглүүлэн нээж, “Тэнгэр ээж минь өршөө”-гөөр өртөөлөн, “Үлэмжийн чанар”-аар жаргахдаа гэнэтийн бэлгээр дүүрэн байх энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж, хагас зуун жил замбуу тивийг уяраасан энэ эрхэм хүмүүний гэгээн ертөнцөөр аялан, сэтгэлийн цэнгэл эдлээрэй хэмээн урьж байна.

Холбоотой мэдээ