
Жил бүрийн тавдугаар сарын 15-нд Олон улсын гэр бүлийн өдөр тохиодог. Энэ өдрийг 1994 оноос дэлхий нийтээр тэмдэглэн ирсэн. Монгол Улс энэ өдрийг 2003 оноос тэмдэглэж буй юм.
Энэ өдрийг угтан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас санаачлан Гэрлэх ёслолын ордонтой хамтран “Дурсамж” гэрлэх ёслолын үйл ажиллагааг өнөөдөр /2022.05.10/ зохион байгууллаа.
Залуу хосын амьдралд тохиох, дахин давтагдашгүй баярт мөчийг мөнхлөн үлдээх зорилгоор энэхүү арга хэмжээг зохиожээ. Нийт 60 хосын хуримын ёслол энэ сарын 10-12-ны өдрүүдэд болох юм байна.
Зургийн эх сурвалж: MPA















0 cэтгэгдэлтэй