Илон Маск “Старлинк Сервисес Монголиа” нэртэй компаниа байгуулжээ

               
2022-05-10 0

Дэлхийн хамгийн баян хүн Илон Маск “Старлинк Сервисес Монголиа” нэртэй компаниа Монголд байгуулжээ. 

Монголд бизнесийн зөвлөгөө, мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн тус компани нь энэ оны гуравдугаар сарын 21-нд шинээр байгуулагдсан байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй мэдээллийн сангаас, тухайн компанийн хувьцаа эзэмшигчээр Илон Маскийн үүсгэн байгуулсан “Space X” буюу “Space Exploration Technologies Corporation” болон түүний охин компаниудын нэг Нидерланд улсад бүртгэлтэй “Starlink Holdings Netherlands B.V.” компани байгаа юм.Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй мэдээллийн сан, тухайн компанийн хувьцаа эзэмшигчээр Илон Маскийн үүсгэн байгуулсан “Space X” буюу “Space Exploration Technologies Corporation” болон түүний охин компаниудын нэг Нидерланд улсад бүртгэлтэй “Starlink Holdings Netherlands B.V.” компани байгаа юм.

Түүнчлэн гүйцэтгэх захирлаар нь Лорен Эшли Дрейер нэртэй АНУ-ын иргэн бүртгэлтэй байгаа бол эцсийн өмчлөгчид Илон Максийн нэр ч ил тод байна.

Ташрамд дурдахад, SpaceX компани хиймэл дагуулын холбоогоор дэлхийн өнцөг булан бүрд өндөр хурдтай интернэт үйлчилгээ үзүүлэх Starlink төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд үйл ажиллагаа хариуцсан ахлах захирлын нэрийг мөн Лорен Дрейер гэдэг юм байна. Уг төсөл нь дэлхийн өнцөг булан бүрээс ижил өндөр хурдаар интернэтэд холбогдох үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм.

зураг
зураг

Холбоотой мэдээ