Товчхон
               

Говь-Алтай аймгийн Бигэр сум энэ онд 2500 жимсний мод шинээр тариална

               
2022-05-10 0

Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Бигэр сумд ажиллаж, тус сумд улс, орон нутгийн төсвөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явц, төлөвлөгөөтэй танилцлаа. 

Мөн үеэр аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлд тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, 2021 онд хийгдсэн ажлын биелэлт, 2022 оны ажлын төлөвлөгөөгөө иргэдэд танилцуулсан юм.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг “Сумдын шинэчлэл-Хөдөөгийн хөгжил” төслийн хүрээнд Бигэр суманд энэ онд 120 айлын орон сууцны барилгын ажлыг “Макс-Өргөө” ХХК өөрийн хөрөнгөөр барьж эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн энэ онд уурын зуухны барилгын ажлыг хүлээн авснаар Нэгдсэн халаалтын системийн асуудал шийдэгдэж байгаа тухай онцлон танилцуулсан юм. 

Бигэр сум нь Говь-Алтай аймгийн газар тариалан тэр тусмаа газар нутаг, цаг уурын онцлогоос хамааран жис жимсгэнэ тариалах боломжтой. Иймд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан  “Газар тариалан, жимс жимсгэнэ” төслийн хүрээнд тус сумд 2500 ширхэг жимсний модыг хүлээлгэн өгснөөс Торниун алим 600, бэсрэг алим 850, чавга 400, үхрийн нүд 250, бөөрөлзгөнө 300 ширхэг байгаа аж.

Холбоотой мэдээ