Наадмын ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллана

               
2022-05-10 0

Ардын хувьсгалын 101 жилийн баяр наадмыг 100 жилийн ойтой нь хамтатган өргөн дэлгэр тэмдэглэхээр Засгийн газраас төлөвлөжээ.

Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчийг баяр наадмын комиссоос сонгон  шалгаруулдаг. Энэ жилийн баяр наадмыг хэн найруулах нь үргэлжид олны сонирхлын төвд байсаар ирсэн. “Фантастик” продакшны найруулагч Б.Тамир наадмын ерөнхий  найруулагчаар ажиллах санал тавьсан ч татгалзсан байна.

Харин Улсын  драмын эрдмийн театрын уран бүтээлчид хариуцахаар болж, наадмын ерөнхий найруулагчаар Соёлын гавъяат зүтгэлтэн Н.Наранбаатар дөрөв дэх удаагаа ажиллахаар болжээ. Түүний хувьд 2016,2017,2018 оны баяр наадмыг найруулж байсан туршлагатай.

Холбоотой мэдээ