Товчхон
               

Нисдэг тэргээр зургаан иргэнийг ГССҮТ-д хүргээд байна

               
2022-05-11 0

ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид “ЕС-145” загварын нисдэг тэргээр энэ сарын 7-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажил үүргээ гүйцэтгэж байгаад авто осолд орсон Монголын топ донор Д.Бум-Эрдэнийг агаараар шуурхай тээвэрлэн, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэжээ.

Түүнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай хүргэж, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасагт сэхээн амьдруулах тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн хэдий ч өвчтөний биеийн байдал хүнд, яаралтай агаараар тээвэрлэх шаардлага гарсан тул аймгийн удирдлагуудаас ирүүлсэн хүсэлтийг шуурхай шийдвэрлэн, УОК-ын даргын шийдвэрээр үнэ төлбөргүй яаралтай тээвэрлэсэн юм.

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид “ЕС-145” загварын нисдэг тэргээр эмнэлгийн тусламжийн нислэг үйлдсэнээс хойш таван удаагийн нислэгээр зургаан иргэнийг тээвэрлэн ГССҮТ-д хүргээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ