Дархлаажуулах цэгүүд дүүргүүдэд 16:00 цаг хүртэл ажиллана

               
2022-05-11 0

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 39 цэгт 39 багийн 141 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр 146 иргэнийг дархлаажуулсан. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын

  • I тунгийн хамралт 75.2 хувь,
  • II тунгийн хамралт 72.1 хувь,
  • III тунгийн хамралт 54.1 хувь,
  • нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.9 хувь байна.

Нийслэлийн хэмжээнд нийт 1,081,452 иргэн дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн байршлын мэдээллийг хүргэе:

Холбоотой мэдээ