ХасБанкны хамтран санхүүжүүлсэн Сүү ХК-ийн төсөл ЕСБХБ-наас шагнал авлаа

               
2022-05-11 0
Сурталчилгаа

ХасБанк болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны хамтарсан зээлийн санхүүжилтээр Сүү ХК-ийн хэрэгжүүлсэн төсөл ЕСБХБ-ны Тогтвортой хөгжлийн шагналын GENDER and INCLUSION төрөлд GOLD AWARD хүртлээ.

ХасБанк Сүү ХК-тай 2013 оноос эхлэн хамтран ажиллаж, байгууллага болон ажилтнуудад зориулсан санхүүгийн бүхий л төрлийн үйлчилгээ үзүүлж ирсэн бөгөөд 2019, 2021 онуудад үйлдвэрлэлийнхээ дэд бүтцийг шинэчлэх, шугамын өргөтгөл хийж, шинэ шугам нээх, шингэн сүү бэлтгэлийн системийг сайжруулахад нь зориулж ЕСБХБ-тай хамтран “эрсдэл хуваах” гэрээний дагуу санхүүжилт олгосон билээ.

Төслийн хүрээнд сүү бэлтгэн нийлүүлэгч эмэгтэй фермерүүдийн хөдөлмөрийн нөхцөлийг дэмжих зорилготой хоршоо байгуулах үйл ажиллагаагаа идэвхжүүлснээр Сүү ХК дээрх шагналыг хүртсэн тухай ЕСБХБ шагналын тайландаа дурджээ.

Холбоотой мэдээ