Халдварын 61 тохиолдол батлагдаж, нэг иргэн нас баржээ

               
2022-05-11 0
Зургийн эх сурвалж: MPA

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 61 тохиолдол шинээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 52 нь Улаанбаатар хотод, 9 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 922,574 болж нэмэгдэв.

Мөн хугацаанд уг өвчний улмаас нэг иргэн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,112 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд буюу нийслэл болон зургаан аймагт 250 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн долоо, хүндэвтэр 183, хүнд 49, маш хүнд 11 хүн байгаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

Холбоотой мэдээ