
Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Зонхов хайрхны тахилга боллоо.
Ёслолыг Данбадаржаалин хийдээс зохион байгуулж байгаа бөгөөд арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд, ИТХ-ын төлөөлөгчид болон бусад албаны хүмүүс, дүүргийн иргэд оролцлоо.
Мөн Зонхов хайрханыг тайх тахилгын үеэр улс, аймаг, цэргийн алдар цолтой 32 бөх барилдлаа. Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2021 оны 26 дугаар тогтоолоор дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Зонхов хайрханы их тахилгыг таван жилд, бага тахилгыг хоёр жилд нэг удаа тахиж байхаар шийдвэрлэсэн юм.





0 cэтгэгдэлтэй