Товчхон
               

Булган аймагт тариалалт 8.4 хувьтай байна

               
2022-05-11 0
Зургийн эх сурвалж: MPA

Булган аймагт энэ жил 49,6 мянган га талбайд тариалалт хийх бөгөөд одоогоор тариалалт 8,4 хувьтай байна. Үр тариа 41,2 мянган га талбайд тариалахаар төлөвлөснөөс 4065 га талбайд үр суулгаж, тариалалт 9,8 хувьтай байгаа талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Б.Амаржаргал мэдээллээ.  

Өнөөдрийн байдлаар улаанбуудай 4065,0, төмс 5,1, тосны ургамал 100,0 жимс 1,6 га талбайд тариалсан байна.

Холбоотой мэдээ