Товчхон
               

“IHC Esports” баг CS:GO-ын дэлхийн аваргаас анхны ялалтаа авлаа

               
2022-05-11 0

И-спортын нэгэн төрөл болох CS:GO (Counter-Strike: Global Offensive) тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 9-нд эхэлсэн. Энэ төрлийн хамгийн нэр хүндтэй, өндөр шагналтайд тооцогддог “Major Championship” тэмцээнд монгол залуус Ази Номхон Далайн бүсээ төлөөлөн оролцож байгаа юм.

Манай улсын “IHC Esports” баг нь дэлхийн аварга Данийн “Astralis” багт 16-2, АНУ-ын “Complexity Gaming” багт 16-13 харьцаагаар хожигдоод байсан бол өчигдөр Австрали улсын “Renegades” багтай тааран өрсөлдөж, гайхалтай тоглолтыг үзүүлэн 2:0 харьцаатайгаар эхний хожлоо авчирлаа.

Холбоотой мэдээ