Товчхон
               

БНАСАУ Япон тэнгис рүү пуужин харвалаа

               
2022-01-17 0

БНАСАУ ямар ангиллынх нь тодорхойгүй пуужин Япон тэнгис рүү харвалаа гэж “Yonhap” агентлаг БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооны мэдэгдлээс эш татан мэдээлэв.

БНАСАУ он гарснаас хойш дөрөв дэх удаагаа пуужин туршиж байгаа юм. Тус улс өмнө нь нэгдүгээр сарын 5, 11, 14-нд пуужин харвасан. Эхний хоёр туршилтын үеэр дуунаас хурдан пуужин харвасан гэж мэдэгдсэн бол нэгдүгээр сарын 14-нд ойрын тусгалтай хоёр баллистик пуужинг төмөр замын пуужингийн цогцолбороос харвасан байна.

Холбоотой мэдээ